A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2008 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр

Дугаар 10

Улаанбаатар хот

ХУРДАН МОРИНЫ ЗУНЫ БҮСИЙН УРАЛДААНЫ 2008 ОНЫ ХУВААРИЙГ ТОГТООХ ТУХАЙ

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8.3, Монголын морин спорт, уяачдын холбооны саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Хурдан морины зуны Төвийн бүсийн уралдааныг Төв аймгийн Заамар суманд 2008 оны 7 дугаар сарын 26-27-ны өдөр, Баруун бүсийн уралдааныг Ховд аймгийн Жаргалант суманд 2008 оны 7 дугаар сарын 26-27-ны өдөр, Зүүн бүсийн уралдааныг Сүхбаатар аймгийн Дарьганга суманд 2008 оны 7 дугаар сарын 31-нээс 8 дугаар сарын 1-ний өдөр тус тус зохион байгуулсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.ЭНХБОЛД