A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2008 оны 2 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар 55

Улаанбаатар хот

ХЭЛЭЛЦЭЭР БАТЛАХ ТУХАЙ /Катар Улстай эдийн засаг, худалдаа, техникийн хамтын ажиллагааны тухай/

"Олон улсын гэрээний тухай" хуулийн 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

2007 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Доха хотноо гарын үсэг зурсан "Монгол Улсын Засгийн газар, Катар Улсын Засгийн газар хоорондын Эдийн засаг, худалдаа, техникийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээр"-ийг баталсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Үйлдвэр, худалдааны сайд Х.НАРАНХҮҮ