- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ (эрүүл ундны усаар хангах) Энэ тогтоолыг 2010-11-23-ны 304-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ (эрүүл ундны усаар хангах) Энэ тогтоолыг 2010-11-23-ны 304-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон
2008 оны 3 дугаар сарын 5-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 84
Усны тухай хуулийн 10.1.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Хүн амыг эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ундны усаар хангах хөтөлбөр"-ийг хавсралтын ёсоор баталсугай.
2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улс, орон нутгийн жил бүрийн төсөвт тусган, бүс нутаг, салбар хоорондын уялдааг ханган ажиллаж, үр дүнд хяналт-шинжилгээ хийж, биелэлтийг нь хангах арга хэмжээ авч байхыг Сангийн сайд Ч.Улаан, Байгаль орчны сайд Г.Шийлэгдамба, Эрүүл мэндийн сайд Б.Батсэрээдэнэ, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Цолмон, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Ц.Ганхуяг болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Байгаль орчны сайд Г.ШИЙЛЭГДАМБА
Текст томруулах
A
A
A
