A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ХИЛИЙН ЧАНАДАД БАЙГАА МОНГОЛ УЛСЫН ИРГЭДЭД ТУСЛАХ САНГИЙН ДҮРЭМ,САНГИЙН ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ БАТЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2018 оны 179 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХИЛИЙН ЧАНАДАД БАЙГАА МОНГОЛ УЛСЫН ИРГЭДЭД ТУСЛАХ САНГИЙН ДҮРЭМ, САНГИЙН ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ БАТЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2018 оны 179 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

2008 оны 3 дугаар сарын 19-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 110

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5.4.16, 26.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн дүрмийг 1 дүгээр, сангийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг 2 дугаар хавсралтын ёсоор баталсугай.

2. Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах санд төсвөөс олгох хөрөнгийг жил бүр хянаж улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Сангийн сайд Ч.Улаан, сангийн үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Гадаад хэргийн сайд С.Оюун нарт тус тус үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Сангийн сайд Ч.УЛААН