A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2017 оны 321-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2006 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 283

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих үндэсний хөтөлбөрийг 1 дүгээр, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн оролцоог дэмжих дэд хөтөлбөрийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих үндэсний хөтөлбөр, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн оролцоог дэмжих дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж түүнд шаардагдах зардлыг Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төвлөрсөн болон орон нутгийн төсөвт тусган хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Шадар сайд М.Энхсайхан, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Л.Одончимэд, Сангийн сайд Н.Баяртсайхан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3. Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, явцын тайланг жил бүрийн I улиралд багтаан Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд ирүүлж байхыг холбогдох сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын нэгдсэн дүнг жил бүрийн П улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Л.Одончимэдэд үүрэг болгосугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хөтөлбөр батлах тухай" Засгийн газрын 1998 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 202 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.