- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ (Энэ тогтоолыг 2011-03-09-ний 67-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ (Энэ тогтоолыг 2011-03-09-ний 67-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
2008 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 144
Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн 1 дүгээр зүйл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3.3-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Монгол Улсад бүртгэл, мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох үндэсний хөтөлбөрийн хүрээнд "Хаягжилтын нэгдсэн систем", "Иргэний ухаалаг үнэмлэх" төслүүдийг хэрэгжүүлэх хуулийн этгээдтэй байгуулах гэрээнд тусгах нөхцөл, шаардлагыг 1 дүгээр хавсралтын ёсоор зөвшөөрсүгэй.
2. "Хаягжилтын нэгдсэн систем", "Иргэний ухаалаг үнэмлэх" төслүүдийг хэрэгжүүлэх гэрээний нөхцөл, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг зохих журмын дагуу сонгож гэрээ байгуулан ажлыг нь эхлүүлэх арга хэмжээ авахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Мөнх-Оргил, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Энхболд, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Цолмон, Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын дарга Ч.Сайханбилэг нарт даалгасугай.
3. Төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн хэмжээг төсөл тус бүрээр нь хянаж эргэн төлөгдөх нөхцөлөөр төсвөөс санхүүжүүлж холбогдох хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусган шийдвэрлэхийг Сангийн сайд Ч.Улаанд даалгасугай.
4. Төслүүдийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж явц, үр дүнг улирал бүр Засгийн газарт танилцуулж байхыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Энхболдод даалгасугай.
Текст томруулах
A
A
A
