A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ХӨТӨЛБӨР, ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ /Төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлэх Үндэсний хөтөлбөр/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2006 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр

Улаанбаатар хот

ХӨТӨЛБӨР, ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ /Төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлэх Үндэсний хөтөлбөр/

Дугаар 263

Шүүхийн тухай хууль, Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлэх Үндэсний хөтөлбөр"-ийг 1 дүгээр, "Төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлэх Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө"-г 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2. Төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлэх Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, түүний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Д.Одбаяр, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

З. "Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн тухай" Засгийн газрын 2005 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 66 дугаар тогтоолын 17 дугаар хавсралтад "44. Төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлэх Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах Үндэсний зөвлөл - Хууль зүй, дотоод хэргийн сайд" гэж нэмсүгэй.

4. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг жил бүрийн төсөв болон гадаад орон, олон улсын байгууллагын хандив, тусламжийн хүрээнд зохицуулан шийдвэрлэж байхыг Сангийн сайд Н.Баяртсайханд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД

Хууль зүй, дотоод хэргийн сайд Д.ОДБАЯР