- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХУУЛЬ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /ЗГ-ын 2012-05-30-ны 185-р тогтоолоор хүчингүй болгосон/

/ЗГ-ын 2012-05-30-ны 185-р тогтоолоор хүчингүй болгосон/
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ХУУЛЬ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
2008 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 162
Нийгмийн халамжийн тухай хуулийн 11.3, 24.2, 27.1, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 5.2, 8.6, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 5.4, 7.10, Эх, хүүхдэд тэтгэмж олгох, хүүхэд, эх, гэр бүлд мөнгөн тусламж үзүүлэх тухай хуулийн 8.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Нийгмийн халамжийн сангийн дүрэм"-ийг 1 дүгээр хавсралт, "Халамжийн тэтгэвэр, нөхцөлт мөнгөн тэтгэмж олгох журам"-ыг 2 дугаар хавсралт, "Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа шаардлагатай өрх, иргэнд тусламж, хөнгөлөлт үзүүлэх журам"-ыг 3 дугаар хавсралт, "Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ үзүүлэх журам"-ыг 4 дүгээр хавсралт, "Ахмад настанд тусламж, хөнгөлөлт үзүүлэх журам"-ыг 5 дугаар хавсралт, "Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд тусламж, хөнгөлөлт үзүүлэх журам"-ыг 6 дугаар хавсралт, "Тусгай хэрэгцээт боловсрол олгох сургалтын байгууллагын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтанд нэмэгдэл хөлс олгох журам"-ыг 7 дугаар хавсралт, "Ахмадын сан байгуулан ажиллуулах журам"-ыг 8 дугаар хавсралт, "Эх, хүүхдэд тэтгэмж олгох, хүүхэд, эх, гэр бүлд мөнгөн тусламж үзүүлэх журам"-ыг 9 дүгээр хавсралтын ёсоор тус тус баталсугай.
(5,6-р хавсралтад 2011-02-01-ний 31-р тогтоолоор өөрчлөлт орсон)
2. Нийгмийн халамжийн тухай, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай, Эх, хүүхдэд тэтгэмж олгох, хүүхэд, эх, гэр бүлд мөнгөн тусламж үзүүлэх тухай хуулиудыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан дараахь арга хэмжээ авч ажиллахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Д.Дэмбэрэлд даалгасугай:
3. Бүх шатны Засаг дарга нарт дор дурдсан арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгосугай:
4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2006 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 118 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
5. Энэхүү тогтоолыг 2008 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
Текст томруулах
A
A
A
