- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2020 оны 96 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2020 оны 96 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
2008 оны 5 дугаар сарын 28-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 196
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Монгол бичгийн үндэсний хөтөлбөр II"-ийг хавсралтын ёсоор баталсугай.
2. "Монгол бичгийн үндэсний хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Н.Болормаа, Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын дарга Ч.Сайханбилэг нарт тус тус даалгасугай.
3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг улсын төсөвт тусган санхүүжүүлж, гадаадын болон хувийн хэвшлийн байгууллагын санхүүгийн оролцоог нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Н.Болормаа, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Текст томруулах
A
A
A
