- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУХАЙ (Хүүхэд бүрт компьютер)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2008 оны 3 дугаар сарын 12-ны өдөр
Дугаар 92
Улаанбаатар хот
ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУХАЙ (Хүүхэд бүрт компьютер)
"Хүүхэд бүрт компьютер" хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичгийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Хүүхэд бүрт компьютер" хөтөлбөрийн үндэсний хорооны бүрэлдэхүүнийг 1 дүгээр, хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны зардлын төсвийг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.
2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нэн тэргүүнд шаардагдах зардал 840,343,865.0 (найман зуун дөчин сая гурван зуун дөчин гурван мянга найман зуун жаран таван) төгрөгийг Монгол Улсын 2008 оны төсвийн тухай хуульд нэмэлт оруулах замаар санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Ч.Улаанд даалгасугай.
3. "Хүүхэд бүрт компьютер" хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг мэргэжлийн удирдлагаар хангаж гадаад орон, олон улсын байгууллагатай хамтран санхүүгийн зохих дэмжлэг авч ажиллахыг Сангийн сайд Ч.Улаан, Гадаад хэргийн сайд С.Оюун, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Н.Болормаа, Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын дарга Ч.Сайханбилэг нарт тус тус даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Сангийн сайд Ч.УЛААН
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Н.БОЛОРМАА
Текст томруулах
A
A
A
