A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2008 оны 5 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар 183

Улаанбаатар хот

ХӨТӨЛБӨР,ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ (Транзит Монгол)

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Транзит Монгол" үндэсний хөтөлбөрийг 1 дүгээр, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохицуулж ажиллахыг Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Р.Рашид үүрэг болгосугай.

3. Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улс, орон нутгийн төсөвт тусган санхүүжүүлж уг хөтөлбөрийн ач холбогдлыг олон улсын байгууллага, хандивлагч орнуудад таниулах, тэдгээрийг зээл, тусламжид хамруулах арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайд Ч.Улаан, Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Р.Раш, Үйлдвэр, худалдааны сайд Х.Наранхүү нарт даалгасугай.

4. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүрийн I улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Р.Рашид үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Р.РАШ