- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ САНГИЙН ДҮРЭМ,САНГИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2008 оны 6 дугаар сарын 25-ны өдөр
Дугаар 261
Улаанбаатар хот
ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ САНГИЙН ДҮРЭМ,САНГИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 6.1.3, 18, 26.3-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Хүүхдийн төлөө сангийн дүрмийг 1 дүгээр хавсралт, сангийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.
2. Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг жил бүр улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Сангийн сайд Ч.Улаан, сангийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд М.Энхболд нарт тус тус үүрэг болгосугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хүүхдийн төлөө сангийн дүрэм батлах тухай" Засгийн газрын 2005 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 40 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Монгол Улсын Шадар сайд М.ЭНХБОЛД

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр
Дугаар 172
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 212.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Сангийн хөрөнгийн зарцуулалт, үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяад даалгасугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хүүхдийн төлөө сангийн дүрэм, сангийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн батлах тухай" Засгийн газрын 2008 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 261 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.АРИУНЗАЯА
Текст томруулах
A
A
A
