- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ (ЗГ-ын 2014 оны 279-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ (ЗГ-ын 2014 оны 279-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
2008 оны 7 дугаар сарын 9-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 288
Мянганы хөгжлийн зорилтын хүрээнд зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ядуурлыг бууруулах, ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Ахуйн үйлчилгээний салбарыг дэмжих хөтөлбөр"-ийг хавсралтын ёсоор баталсугай.
2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг ахуйн үйлчилгээний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний төсвийн багцад жил бүр тусгахын зэрэгцээ Засгийн газрын холбогдох тусгай сан, сонирхогч орон, олон улсын байгууллагад санал болгон санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Үйлдвэр, худалдааны сайд Х.Наранхүү, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Д.Дэмбэрэл, Сангийн сайд Ч.Улаан нарт үүрэг болгосугай.
3. Ахуйн үйлчилгээний салбарыг дэмжих дэд хөтөлбөрийг баталж, түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүр орон нутгийн төсөвт тусгаж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
4. Хөтөлбөрийн биелэлтийг жил бүрийн I улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Үйлдвэр, худалдааны сайд Х.Наранхүүд үүрэг болгосугай.
Текст томруулах
A
A
A
