A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ (УБ-ын гэр хорооллын ) ЗГ-ын 2012-10-13-ны 90-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон.

2008 оны 7 дугаар сарын 29-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 303

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцны хороолол болгон хөгжүүлэх хөтөлбөр"-ийг хавсралтын ёсоор баталсугай.

2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг улсын болон орон нутгийн төсөвт жил бүр тусгах, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татан оролцуулах замаар санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайд Ч.Улаан, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Цолмон, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Т.Билэгт нарт үүрэг болгосугай.

3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан баталж, хэрэгжилтийг бусад төсөл, хөтөлбөрүүдтэй уялдуулан зохион байгуулж, хөтөлбөрийн хүрээнд баригдах орон сууцны хорооллын газрын асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх арга хэмжээ авч ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Цолмон, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Т.Билэгт нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР