A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХУВААРЬ БАТЛАХ ТУХАЙ (ЗГ-ын гишүүдийн)

/ЗГ-ын 2012-09-01-ний 18-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2008 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 22

Засгийн газрын бүрэлдэхүүн шинээр батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын хуралдаанд түр эзгүй байгаа гишүүний хариуцсан асуудлыг хэлэлцүүлэх гишүүдийн хуваарийг хавсралт ёсоор баталсугай.

2. Засгийн газрын хуралдаанд түр эзгүй байгаа гишүүний хариуцсан асуудлыг хуваарийн дагуу хэлэлцүүлэх гишүүн эзгүй байгаа тохиолдолд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга танилцуулж байхаар тогтоосугай.

3. Улсын Их Хурлын чуулган болон Улсын Их Хурлын Байнгын хороодын хуралдаанд асуудал хэлэлцүүлэх гишүүн түр эзгүй байх тохиолдолд асуудлыг энэ тогтоолын 1 дүгээр зүйлээр баталсан хуваарийн дагуу танилцуулж байхаар тогтоосугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хуваарь батлах тухай" Засгийн газрын 2004 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 206 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.