- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХЭНТИЙ АЙМГИЙН БЭРХ ТОСГОНД ҮҮССЭН НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ХОЛБОГДУУЛЖ АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2008 оны 12 дугаар сарын 1-ний өдөр
Дугаар 45
Улаанбаатар хот
ХЭНТИЙ АЙМГИЙН БЭРХ ТОСГОНД ҮҮССЭН НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ХОЛБОГДУУЛЖ АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Хэнтий аймгийн Бэрх тосгонд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус тосгоны барилга, орон сууцны халаалтын шугам, хоолой, халаах хэрэгсэл, цэвэр, бохир усны шугам сүлжээ болон дулаан хангамжийн хөлдсөн төв шугамыг сэргээн засварлахад шаардагдах 298.6 /хоёр зуун ерэн найман сая зургаан зуун мянган/ сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд С.Баярцогтод зөвшөөрсүгэй.
2. Барилга, орон сууцны халаалтын шугам, хоолой, халаах хэрэгсэл, дулаан хангамж, цэвэр, бохир усны шугам сүлжээ болон дулаан хангамжийн хөлдсөн төв шугамыг сэргээн засварлах үйл ажиллагааг шуурхай зохион байгуулан, мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд М.Энхболд, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Хэнтий аймгийн Засаг дарга нарт даалгасугай.
3. Бэрх тосгоны дулааны станц, дулааны шугам сүлжээ, цэвэр ус хангамжийн байгууламжийг хэвийн үйл ажиллагаанд орсон өдрөөс эхлэн ашиглалтыг эрхлэн хариуцах өмчлөгчийн асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Долгор, Төрийн өмчийн хороо /Д.Сугар/-нд даалгасугай.
4. Хэнтий аймгийн Бэрх тосгонд үүссэн нөхцөл байдалд нөлөөлсөн хүчин зүйлийг тогтоож, хариуцлага алдсан албан тушаалтанд хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцох, шаардлагатай бол хууль хяналтын байгууллагад шилжүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Долгор, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга нарт тус тус даалгасугай.
5. Бэрх, Хөтөл, Шарын гол, Багануур, Зүүнхараа, Бор-Өндөр зэрэг суурин газрын дулааны станц, халаалтын зуух, дулаан, цэвэр, бохир усны шугам сүлжээ хариуцсан аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа, тоног төхөөрөмжийн ашиглалт, өмчлөлийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгч, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, холбогдох аймгийн Засаг дарга, Төрийн өмчийн хороо /Д.Сугар/-нд тус тус даалгасугай.
6. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан хөрөнгийн зарцуулалт, гүйцэтгэлийг гаргаж тайлагнах, улсын нөөцөөс олгосон материалыг нөхөн бүрдүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Шадар сайд М.Энхболдод даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.ЗОРИГТ
Текст томруулах
A
A
A
