- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ,БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ЗӨВШӨӨРӨХ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЭ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ХҮНС,ХӨДӨӨ АЖ АХУЙ,ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ,БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ЗӨВШӨӨРӨХ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЭЦ БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2012-08-29-ний 14-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
2008 оны 12 дугаар сарын 26-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 76
Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг хавсралт ёсоор зөвшөөрсүгэй.
2. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны зохион байгуулалтын бүтцийг дор дурдсанаар баталсугай:
-Стратегийн төлөвлөлт, бодлогын газар (санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэстэй);
-Төрийн захиргааны удирдлагын газар;
-Гадаад хамтын ажиллагааны хэлтэс. 3. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны орон тооны хязгаарыг 84-өөр тогтоосугай.
4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хүнс, хөдөө аж ахуйн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг зөвшөөрч, зохион байгуулалтын бүтцийг батлах тухай" Засгийн газрын 2004 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 243 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Текст томруулах
A
A
A
