- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХУРДАН МОРИНЫ БҮСИЙН УРАЛДААНЫ 2009 ОНЫ ХУВААРИЙГ ТОГТООХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2009 оны 2 дугаар сарын 4-ний өдөр
Дугаар 35
Улаанбаатар хот
ХУРДАН МОРИНЫ БҮСИЙН УРАЛДААНЫ 2009 ОНЫ ХУВААРИЙГ ТОГТООХ ТУХАЙ
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8.3, Монголын морин спорт, уяачдын холбооны саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Хурдан морины "Дүнжингаравын хурд-2009" Төвийн бүсийн хаврын уралдааныг хаврын тэргүүн сарын шинийн гурван буюу 2009 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод, Хангайн бүсийн хаврын уралдааныг хаврын тэргүүн сарын шинийн арван таван буюу 2009 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймагт, Зүүн бүсийн зуны уралдааныг 2009 оны 7 дугаар сарын 25-26-ны өдөр Дорнод аймгийн төвд, Хангайн бүсийн зуны уралдааныг 2009 оны 7 дугаар сарын 25-26-ны өдөр Баянхонгор аймагт, Баруун бүсийн зуны уралдааныг 2009 оны 7 дугаар сарын 25-26-ны өдөр Завхан аймагт тус тус зохион байгуулахыг Монголын морин спорт, уяачдын холбоонд зөвшөөрсүгэй.
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хурдан морины шигшмэл, бүсийн уралдааныг зохион байгуулах тухай" Засгийн газрын 2004 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 128 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.ДОЛГОР
Текст томруулах
A
A
A
