- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ (Монгол уламжлалт бий, биелгээ)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2009 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр
Дугаар 10
Улаанбаатар хот
ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ (Монгол уламжлалт бий, биелгээ)
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Монголын уламжлалт бий, биелгээ" хөтөлбөрийг 1 дүгээр хавсралтын ёсоор, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг 2 дугаар хавсралтын ёсоор, хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд уялдуулах үүрэг бүхий Зохицуулах хорооны бүрэлдэхүүнийг 3 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай./ЗГ-ын 2012-10-20-ны 98-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
2. "Монголын уламжлалт бий, биелгээ" хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг 2010 оноос эхлэн улсын төсөвт жил бүр тусгаж, хөтөлбөрийн хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар ханган, дотоод, гадаадын төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллахыг Зохицуулах хорооны дарга бөгөөд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярт даалгасугай.
3. "Монголын уламжлалт бий, биелгээ" хөтөлбөрийг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.ОТГОНБАЯР
Текст томруулах
A
A
A