A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2009 оны 5 дугаар сарын 27-ны өдөр

Дугаар 157

Улаанбаатар хот

ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ (Газар хөдлөлт)

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний хөтөлбөр"-ийг 1 дүгээр, "Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө"-г 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг хандивлагч орнуудын зээл тусламжид хамруулах, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах, жил бүрийн улсын төсөвт тусгах замаар санхүүжүүлж, хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Шадар сайд М.Энхболд, Сангийн сайд С.Баярцогт, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

3. Хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, үр дүнг жил бүрийн Ш улиралд Засгийн газарт танилцуулж байхыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х. Баттулгад үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.БАТТУЛГА