A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХӨТӨЛБӨР,ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ (цөмийн энерги)

2009 оны 7 дугаар сарын 22-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 222

"Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 2009 оны 45 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх хөтөлбөр"-ийг 1 дүгээр хавсралт, "Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх хөтөлбөрийн төлөвлөгөө"-г 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулж, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Долгор, Цөмийн энергийн газрын дарга С.Энхбат нарт үүрэг болгосугай.

3. Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах үйл ажиллагаанд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Цөмийн энергийн газрын дарга С.Энхбатад даалгасугай.

4. Хөтөлбөр хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэл, улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Сангийн сайд С.Баярцогтод үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Монгол Улсын сайд,

Засгийн газрын Хэрэг

Эрхлэх газрын дарга Б.ДОЛГОР

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр

Дугаар 314

Улаанбаатар хот

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 45 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 9.3.6, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нийцүүлэх зорилгоор энэ тогтоолын хавсралтад заасан Засгийн газрын тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан салбар, орон нутгийн түвшинд батлан хэрэгжүүлж байгаа бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдэд дүн шинжилгээ хийж, хуульд нийцүүлэх арга хэмжээг 2021 оны 12 дугаар сард багтаан авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

3. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг нэгтгэн 2022 оны 3 дугаар сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржид даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.НЯМДОРЖ