A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2009 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр

Дугаар 271

Улаанбаатар хот

ХАРХОРУМ МУЗЕЙ БАЙГУУЛАХ ТУХАЙ

Соёлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газар болон Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хоттой холбогдолтой түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг хадгалж хамгаалах, судлах, сурталчлах үүрэг бүхий Хархорум музейг байгуулсугай.

2. Музейн ажиллагчдын орон тооны дээд хязгаарыг баталж, үйл ажиллагааг нь мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган, хяналт тавьж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярт үүрэг болгосугай.

3. Хархорум музейн үйл ажиллагаатай холбогдон гарах зардлыг 2010 оноос эхлэн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын төсвийн багцад тусган санхүүжүүлж байхыг Сангийн сайд С.Баярцогтод даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.ОТГОНБАЯР