A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2009 оны 8 дугаар сарын 27-ны өдөр

Дугаар 258

Улаанбаатар хот

ХАМТАРСАН СУРГАЛТ, ДАДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

Цэрэг, цагдаагийн албан хаагчийг НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай хуулийн 4.1.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Монгол Улс, Энэтхэг Улсын Зэвсэгт хүчний хамтарсан "Нүүдэлчин заан-2009" сургалт, дадлагыг 2009 оны 9 дүгээр сард зохион байгуулсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Батлан хамгаалахын сайд Л.БОЛД