- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨТӨЛБӨРТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (ЖДҮ)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2009 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр
Дугаар 280
Улаанбаатар хот
ХӨТӨЛБӨРТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (ЖДҮ)
Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 10.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Хөтөлбөр батлах тухай" Засгийн газрын 2005 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 64 дүгээр тогтоолоор баталсан "Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөр"-ийн "4.3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа, үе шат" гэсэн хэсгийн 3 дугаар үе шат: 2009-2010 он
Энэ үе шатанд хэрэгжүүлэх арга хэмжээг тухайн үед нь баталж мөрдөнө." гэснийг дараахь байдлаар өөрчлөн найруулсугай:
"3 дугаар үе шат: 2009-2010 он
а) 1, 2 дугаар үе шатанд хэрэгжүүлэх арга хэмжээг дуусгах;
б) мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийг бүсчлэн байгуулах;
в) тоног төхөөрөмжийг жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд санхүүгийн түрээс (лизинг)-ээр олгох үйлчилгээ хариуцсан нэгж байгуулж ажиллуулах;
г) жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн хөдөлмөр хамгаалал, сургалт, мэдээллийн үйлчилгээг гэрээний үндсэн дээр мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлэх;
д) жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, хөрөнгө оруулалт, хөгжлийн сангийн хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах;
е) жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах;
з) жижиг, дунд үйлдвэрийг дэмжих талаар Засгийн газраас явуулж байгаа бодлого, үйл ажиллагааг сурталчлах;
ж) албан бус хөдөлмөр эрхлэгчдийн дунд жижиг, дунд үйлдвэр (компани, хоршоо, нөхөрлөл) эрхлэх чиглэлээр төрөлжсөн сургалт зохион байгуулах."
2. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөрийг 2009-2010 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хавсралт ёсоор баталсугай.
3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг улсын болон орон нутгийн төсөвт жил бүр тусган, дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах замаар санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Сангийн сайд С.Баярцогт, Гадаад харилцааны сайд С.Батболд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
Монгол Улсын Шадар сайд М.ЭНХБОЛД
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.БАДАМЖУНАЙ
Текст томруулах
A
A
A
