- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨТӨЛБӨР,ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ (Осол гэмтэл,..)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2009 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр
Дугаар 279
Улаанбаатар хот
ХӨТӨЛБӨР,ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ (Осол гэмтэл)
Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Осол гэмтэл, хүчирхийллээс сэргийлэх үндэсний хөтөлбөр"-ийг 1 дүгээр хавсралт, "Осол гэмтэл, хүчирхийллээс сэргийлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө"-г 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2. Хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулж, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн сайд С.Ламбаад үүрэг болгосугай.
3. Хөтөлбөр хэрэгжүүлэх арга хэмжээний тодорхой хэсгийг олон улсын байгууллага, хандивлагчийн зээл, тусламжид хамруулах, хөтөлбөр хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн дотоод эх үүсвэрийг жил бүр улсын болон орон нутгийн төсөвт тусган санхүүжүүлэх арга хэмжээ авч байхыг Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Сангийн сайд С.Баярцогт, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
Монгол Улсын Шадар сайд М.ЭНХБОЛД
Эрүүл мэндийн сайд С.ЛАМБАА
Текст томруулах
A
A
A
