A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2009 оны 10 дугаар сарын 7-ны өдөр

Дугаар 312

Улаанбаатар хот

ХОРИХ АНГИ БАЙГУУЛАХ ТУХАЙ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 106.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Дархан-Уул, Орхон аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны харьяанд жирийн дэглэмтэй төвлөрсөн хорих ангийг тус тус байгуулсугай.

2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Дархан-Уул аймаг дахь онцгой дэглэмтэй хорих 435 дугаар ангийг чанга дэглэмтэй хорих анги болгон өөрчлөн зохион байгуулсугай.

3. Дархан-Уул, Орхон аймгуудад жирийн дэглэмтэй хорих анги байгуулсантай холбогдон гарах зардлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2009 оны төсөвт багтаан шинэчлэн баталж мөрдүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.АЛТАНХУЯГ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ