A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2009 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр

Дугаар 346

Улаанбаатар хот

ХЭМЖЛИЙН НЭГДМЭЛ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Эрүүл мэндийн салбарт хэмжлийн нэгдмэл байдлыг хангах хөтөлбөр"-ийг 1 дүгээр хавсралт, уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг хандивлагч орон, олон улсын байгууллагын буцалтгүй тусламжид хамруулах, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх жил бүрийн үндсэн чиглэл, улсын болон орон нутгийн төсөвт тусгах замаар санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд С.Баярцогт, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Стандартчилал, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр нарт тус тус даалгасугай.

3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Стандартчилал, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт тус тус үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Эрүүл мэндийн сайд С.ЛАМБАА