- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2009 оны 12 дугаар сарын 23-ны өдөр
Дугаар 371
Улаанбаатар хот
ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛАХ ТУХАЙ
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.1.28-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөрийг 1 дүгээр хавсралт, хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2. Хөтөлбөрт тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа болон шаардагдах хөрөнгийг жил бүр улсын болон орон нутгийн төсөвт тусгаж, олон улсын байгууллага, гадаадын зээл, тусламж, хөтөлбөрт хамруулан санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, Сангийн сайд С.Баярцогт, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
3. "Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр"-ийн хэрэгжилтийн явц, дүнг жил бүрийн I улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягт үүрэг болгосугай.
4. "Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр"-ийн хэрэгжилтийг орон нутагт зохион байгуулж дүнг жил бүрийн 2 дугаар сарын 1-ний дотор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт ирүүлж байхыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.АЛТАНХУЯГ
Текст томруулах
A
A
A
