A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2010 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр

Дугаар 16

Улаанбаатар хот

ХУРДАН МОРИНЫ ШИГШМЭЛ БОЛОН БҮСИЙН УРАЛДААНЫ 2010 ОНЫ ХУВААРИЙГ ТОГТООХ ТУХАЙ

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8.3, Монголын морин спорт, уяачдын холбооны саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Хурдан морины "Дүнжингарав-2010" Төвийн бүсийн хаврын уралдааныг хаврын тэргүүн сарын шинийн хорин хоёронд буюу 2010 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Төв аймагт, "Их хурд-5" Монголын шигшмэл хурдан морьдын уралдааныг 2010 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод, Төвийн бүсийн зуны уралдааныг 2010 оны 7 дугаар сарын 28-29-ний өдөр Орхон, Сэлэнгэ аймагт, Хангайн бүсийн зуны уралдааныг 2010 оны 7 дугаар сарын 28-29-ний өдөр Хөвсгөл аймагт, Зүүн бүсийн зуны уралдааныг 2010 оны 7 дугаар сарын 28-29-ний өдөр Хэнтий аймагт, Баруун бүсийн зуны уралдааныг 2010 оны 7 дугаар сарын 28-29-ний өдөр Говь-Алтай аймагт тус тус зохион байгуулсугай.

2. Дээрх хуваариар зохиогдох хурдан морьдын уралдааныг заагдсан хугацаанд нь зохион байгуулалт сайтай, хурдан морины уралдааны дүрмийн дагуу явуулахыг Бүсийн зөвлөлийн дарга нар, аймаг, нийслэлийн Засаг дарга нар, Монголын морин спорт, уяачдын төв болон салбар холбоодод даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Монгол Улсын Шадар сайд М.ЭНХБОЛД