- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨШӨӨ БАРИХ ТУХАЙ /Чингис хаан мэндэлсний 840 жилийн ойд зориулан Улаанбаатар хотод Их хааны хөшөө/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2002 оны 5 дугаар сарын 1-ний өдөр
Улаанбаатар хот
ХӨШӨӨ БАРИХ ТУХАЙ /Чингис хаан мэндэлсний 840 жилийн ойд зориулан Улаанбаатар хотод Их хааны хөшөө/
Дугаар 85
"Ой тэмдэглэх тухай" Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2001 оны 118 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Чингис хаан мэндэлсний 840 жилийн ойд зориулан Улаанбаатар хотод Их хааны хөшөө барихаар тогтоосугай.
2. Хөшөө барих газрыг тогтоох, зураг төслийг боловсруулах, барьж эхлүүлэх асуудлыг 2002 оны IҮ улиралд багтаан шийдвэрлэхийг Чингис хаан мэндэлсний 840 жилийн ой, Монгол Улсын тулгар төр байгуулагдсаны 800 жилийн ойд бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг удирдан зохион байгуулах Үндэсний хорооны гишүүн, Батлан хамгаалахын сайд Ж.Гүррагчаа, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч М.Энхболд нарт, хөшөө барихад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг жил бүрийн төсөвт тусгаж байхыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд тус тус даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Батлан хамгаалахын сайд Ж.ГҮРРАГЧАА
Текст томруулах
A
A
A
