- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХУВЬЦААТ КОМПАНИУД ҮҮСГЭН БАЙГУУЛЖ, ХУВЬЧЛАХ ТУХАЙ /Ардын эрх, Засгийн газрын мэдээ/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
1999 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр
Дугаар 191
Улаанбаатар хот
ХУВЬЦААТ КОМПАНИУД ҮҮСГЭН БАЙГУУЛЖ, ХУВЬЧЛАХ ТУХАЙ /Ардын эрх, Засгийн газрын мэдээ/
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйл, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль, Татан буугдсан "Ардын эрх", "Засгийн газрын мэдээ" сонины өмчийг хувьчлах тухай хууль, "Хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 1999 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 07 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Татан буугдсан "Ардын эрх" сонины хөрөнгөд үндэслэн хувьцаат компанийг үүсгэн байгуулж, тус компанийн дүрмийн сангийн хэмжээг 201,470,000 /хоёр зуун нэг сая дөрвөн зуун далан мянган/ төгрөгөөр тогтоосугай.
2.Татан буугдсан "Засгийн газрын мэдээ" сонины хөрөнгөд үндэслэн хувьцаат компанийг үүсгэн байгуулж, тус компанийн дүрмийн сангийн хэмжээг 169,577,000 нэг зуун жаран есөн сая таван зуун далан долоон мянган/ төгрөгөөр тогтоосугай.
3.Татан буугдсан '''Ардын эрх", "Засгийн газрын мэдээ" сонины өмчлөлд байсан хөрөнгөд үндэслэн байгуулагдсан хувьцаат компаниудыг хувьчлах журмыг хавсралтын ёсоор баталсугай.
4.Шинээр үүсгэн байгуулагдсан хувьцаат компаниудын нийт хувьцааны тоо, нэгж хувьцааны нэрлэсэн үнийг тогтоож, тэдгээрийн 40 хувийг татан буугдсан "Ардын эрх", "Засгийн газрын мэдээ" сонинд ажиллаж байсан ажиллагсдад давуу эрхээр буюу хувьцааны доод үнээр санал болгож, 60 хувийг сонин, хэвлэл эрхлэн гаргадаг хуулийн этгээд, иргэдэд хязгаартай дуудлагын худалдаагаар тус тус худалдахыг Төрийн өмчийн хорооны дарга Д.Зоригтод даалгасугай.
5.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, дүнг Засгийн газарт танилцуулахыг Сангийн сайд Я.Очирсүхэд даалгасугай.
Монгол Үлсын Ерөнхий сайд Р. АМАРЖАРГАЛ
Сангийн сайд Я. ОЧИРСҮХ
Текст томруулах
A
A
A
