A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭГ ӨРГӨЖҮҮЛЭХ ТУХАЙ

2001 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 10

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засгийн газраас Азийн хөгжлийн банкны техникийн туслалцаатайгаар хэрэгжүүлж байгаа Төрийн захиргааны (засаглалын) шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээг өргөжүүлэн 2001 оноос эхлэн нийт яам, агентлаг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Архангай, Увс, Сүхбаатар, Хөвсгөл, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг, Нийслэлийн төрийн захиргааны ба төсөвт байгууллагуудыг үе шаттайгаар уг хөтөлбөрт хамруулсугай. /1 дэх хэсгийг ЗГ-ын 2003 оны 183-р тогтоолоор хүчингүй болгосон/

2. Засгийн газраас төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгох талаар хэрэгжүүлэх арга хэмжээний удирдамжийг 1 дүгээр хавсралт ёсоор баталсугай.

3. Засгийн газраас баталсан удирдамжийн дагуу удирдлага, санхүүжилтийн тогтолцоогоо боловсронгуй болгох арга хэмжээг зохион байгуулан, тодорхой үр дүнд хүрч ажиллахыг сайд, агентлагын дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, зохион байгуулалт арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ө.Энхтүвшин нарт үүрэг болгосугай.

4. Шинэчлэлд хамрагдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх зорилгоор Азийн хөгжлийн банкнаас олгосон хөрөнгийн зарцуулах хуваарийг 2 дугаар хавсралт ёсоор баталж, байгууллагын хэрэгцээг үндэслэн гаргасан Шуурхай удирдлагын ажлын хэсгийн шийдвэрээр санхүүжилтийг олгох арга хэмжээ авахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ө.ЭНХТҮВШИН