- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2010 оны 5 дугаар сарын 12-ны өдөр
Дугаар 115
Улаанбаатар хот
ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
"Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай" Улсын Их Хурлын 2010 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 11 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай.
2. Хавсралтад заасан арга хэмжээг дурдсан хугацаанд нь багтаан шуурхай хэрэгжүүлэхийг холбогдох байгууллагын удирдлагад, уг арга хэмжээний хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарт тус тус даалгасугай.
3. Энэ тогтоолын хавсралтад заасан зарим арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг 2011 оны улсын төсөвт тусган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд С.Баярцогтод даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.ХҮРЭЛБААТАР
Текст томруулах
A
A
A
