- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХУВИРГАСАН АМЬД ОРГАНИЗМЫГ НЭВТРҮҮЛЭХ ХИЛИЙН БООМТЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2010 оны 6 дугаар сарын 23-ны өдөр
Дугаар 158
Улаанбаатар хот
ХУВИРГАСАН АМЬД ОРГАНИЗМЫГ НЭВТРҮҮЛЭХ ХИЛИЙН БООМТЫН ТУХАЙ
Хувиргасан амьд организмын тухай хуулийн 8.1-ийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Хувиргасан амьд организмыг Улаанбаатар хотын "Буянт-Ухаа" хилийн боомтоор нэвтрүүлэхээр тогтоосугай.
2. Хувиргасан амьд организмыг хилийн боомтоор нэвтрүүлэх үйл ажиллагаанд олон улсын гэрээ болон холбогдох хууль тогтоомжийн дагуу хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Я.Содбаатар, Гаалийн ерөнхий газрын дарга Д.Цэвээнжав нарт үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.ГАНСҮХ
Текст томруулах
A
A
A
