- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХЭЛЭЛЦЭЭР БАТЛАХ ТУХАЙ (терроризмтой тэмцэх чиглэлээр)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2010 оны 7 дугаар сарын 14-ний өдөр
Дугаар 189
Улаанбаатар хот
ХЭЛЭЛЦЭЭР БАТЛАХ ТУХАЙ (терроризмтой тэмцэх чиглэлээр)
Олон улсын гэрээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
2010 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Анкара хотноо гарын үсэг зурсан "Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хооронд терроризмтой тэмцэх чиглэлээр хамтран ажиллах тухай хэлэлцээр"-ийг баталсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Текст томруулах
A
A
A
