A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2010 оны 8 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар 210

Улаанбаатар хот

ХҮҮХДИЙН СПОРТЫН IҮ ИХ НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

Биеийн тамир, спортын тухай хуулийн 7.1.5, 16.1, 20.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монголын хүүхдийн спортын IҮ их наадмыг 2010 оны 10 дугаар сарын 1-нээс 2011 оны 8 дугаар сарын 20-ны хооронд орон даяар зохион байгуулахыг Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

2. Их наадмын анхан шатны уралдаан, тэмцээнийг зохион байгуулахад шаардагдах хөрөнгийг 2011 оны төсөвтөө тусган аймаг, орон нутгийн хэмжээнд зохих журмын дагуу зохион байгуулахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, бүсийн болон шигшээ багуудын тэмцээн зохион байгуулахад шаардагдах хөрөнгийг Эрүүл мэндийн сайдын 2011 оны төсвийн багцад тусган санхүүжүүлэхийг Сангийн сайд С.Баярцогт, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа нарт тус тус үүрэг болгосугай.

3. Хүүхдийн спортын IҮ их наадмыг зохион байгуулсан дүнг 2011 оны IҮ улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр нарт тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Эрүүл мэндийн сайд С.ЛАМБАА