- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨТӨЛ ТОСГОНЫ ДУЛААНЫ СТАНЦЫН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2010 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр
Дугаар 249
Улаанбаатар хот
ХӨТӨЛ ТОСГОНЫ ДУЛААНЫ СТАНЦЫН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8.3.7-г үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Хөтөлийн "Цемент шохой" төрийн өмчит хувьцаат компанийн дулааны станцын алдагдлаас зөвхөн иргэд болон төсвийн байгууллагын халаалтаас үүссэн алдагдлыг нөхөхөд зориулан 783.1 (долоон зуун наян гурван сая нэг зуун мянган) сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд С.Баярцогтод зөвшөөрсүгэй.
2. Хөтөлийн "Цемент шохой" төрийн өмчит хувьцаат компанийн дулааны станцыг цаашид бие даасан аж ахуйн нэгж болгох талаар тодорхой санал боловсруулж Засгийн газарт танилцуулахыг Төрийн өмчийн хороо (Д.Сугар)-нд даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.БАТТУЛГА
Текст томруулах
A
A
A
