- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨТӨЛБӨРТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2003-14-т/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2004 оны 5 дугаар сарын 26-ны өдөр
Улаанбаатар хот
ХӨТӨЛБӨРТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2003-14-т/
Дугаар 137
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын 2003 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор баталсан "Төрийн өмчийг 2003 онд хувьчлах хөтөлбөр"-ийн "2003 онд хувьчлах аж ахуйн нэгжийн жагсаалт"-ын "Архангай автозам ХК" гэсэн 6 дахь хэсгийг хассугай.
2. Төрийн өмчийг 2001, 2002, 2003 онд хувьчлах хөтөлбөрт тусгагдсан, өөрчлөн байгуулалт хийгдсэн, хувьчлалын бэлтгэл нь хангагдсан аж ахуйн нэгжүүдийг 2004 онд хувьчлах арга хэмжээ авахыг Төрийн өмчийн хороо (Г.ЦЭНДСУГАР)-нд даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
