- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХУРДАН МОРИНЫ БҮСИЙН УРАЛДААНЫ 2011 ОНЫ ХУВААРИЙГ ТОГТООХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2011 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр
Дугаар 2
Улаанбаатар хот
ХУРДАН МОРИНЫ БҮСИЙН УРАЛДААНЫ 2011 ОНЫ ХУВААРИЙГ ТОГТООХ ТУХАЙ
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8.3, Монголын морин спорт, уяачдын холбооны саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Дүнжингарав-2011" Төвийн бүсийн хаврын уралдааныг 2011 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Төв аймагт, Хангайн бүсийн хаврын уралдааныг Булган аймагт, Зүүн бүсийн хаврын уралдааныг Багануур дүүрэгт 2011 оны 3 дугаар сарын 5-ны өдөр, Хангайн бүсийн зуны уралдааныг Архангай аймагт, Төвийн бүсийн зуны уралдааныг Өмнөговь аймагт, Зүүн бүсийн зуны уралдааныг Дорноговь аймагт, Баруун бүсийн зуны уралдааныг Увс аймагт 2011 оны 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд тус тус зохион байгуулсугай.
2. Дээр дурдсан хурдан морьдын уралдааныг тогтоосон хугацаанд нь зохион байгуулалт сайтай, хурдан морины уралдааны дүрмийн дагуу явуулахыг Бүсийн зөвлөлийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нар, Монголын морин спорт, уяачдын төв болон салбар холбоодод даалгасугай.
3. 1995-2005 онуудад Монголын морин спорт, уяачдын холбооноос санаачлан зохион байгуулсан "Их хурд" болон бүсийн уралдааныг Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8.3-т заасан хурдан морины уралдааны зэрэглэлд оруулан тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Монгол Улсын Шадар сайд М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
