A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр

Дугаар 112

Улаанбаатар хот

ХОРШООЛЛЫН ОЛОН УЛСЫН ЖИЛИЙГ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 64 дүгээр чуулганаас 2012 оныг "Хоршооллын олон улсын жил" болгон зарласантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1. Хоршооллын олон улсын жилийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Үндэсний хороог 1 дүгээр хавсралт, Хоршооллын олон улсын жилийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. "Хоршоолсон үйлдвэрлэлээр төгөлдөр дэлхийг бүтээхүй" сэдэвт олон улсын бага хурлын бэлтгэл ажлыг хангаж, 2011 оны 5 дугаар сарын 3-наас 6-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахыг Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай нарт даалгасугай.

3. Хоршооллын олон улсын жилийг угтаж хоршоодын үйл ажиллагааг дэмжсэн бодитой, бүтээлч арга хэмжээ авч хэрэгжүүлэх, шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг орон нутгийн төсөвт тусган ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Гадаад харилцааны сайд Г.ЗАНДАНШАТАР

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.БАДАМЖУНАЙ