A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 оны 3 дугаар сарын 9-ний өдөр

Дугаар 69

Улаанбаатар хот

ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ (Компанийн засаглалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр)

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Компанийн засаглалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр"-ийг хавсралт ёсоор баталсугай.

2. "Компанийн засаглалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр" батлагдсантай холбогдуулан дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Сангийн сайд С.Баярцогтод даалгаж, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайханд зөвлөсүгэй:

а/ "Компанийн засаглалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр"-ийн эхний үе шатанд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллах;

б/ хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгах;

в/ хөтөлбөрийн зорилт, арга хэмжээг жил бүрийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх Үндсэн чиглэлд, шаардагдах хөрөнгийг Санхүүгийн зохицуулах хорооны төсөвт жил бүр тусган санхүүжүүлэх;

г/ хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээг хандивлагч орон, олон улсын байгууллагын зээл, тусламж, гадаад оронтой тогтоосон хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрт хамруулах ажлыг зохион байгуулах.

3. "Компанийн засаглалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр"-ийн хэрэгжилтийг зохион байгуулах үүрэг бүхий Үндэсний зөвлөл байгуулан ажиллуулахыг Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайханд зөвлөсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.ХҮРЭЛБААТАР

Сангийн сайд С.БАЯРЦОГТ