- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХЭЛЭЛЦЭЭР БАТЛАХ ТУХАЙ (МУЗГ-Кипр-визээс чөлөөлөх)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2011 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр
Дугаар 125
Улаанбаатар хот
ХЭЛЭЛЦЭЭР БАТЛАХ ТУХАЙ (МУЗГ-Кипр-визээс чөлөөлөх)
Олон улсын гэрээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
2011 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Бүгд Найрамдах Кипр Улсын Никоса хотод гарын үсэг зурсан "Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Кипр Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийг баталсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Гадаад харилцааны сайд Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
