- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨТӨЛБӨР, ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ (ЗГ-ын 2015 оны 257-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ХӨТӨЛБӨР, ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ (ЗГ-ын 2015-6-22-ны өдрийн 257-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
2011 оны 3 дугаар сарын 2-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 58
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7.1, 12, 13, 16, 17 дугаар зүйл, Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Олон нийт-Цагдаагийн хамтын ажиллагаа" хөтөлбөрийг 1 дүгээр, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2. Хөтөлбөр, төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг харъяа нутаг дэвсгэртээ зохион байгуулж хэрэгжүүлэхийг бүх шатны Засаг дарга, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах орон нутгийн салбар зөвлөлийн дарга нарт даалгасугай.
3. Энэхүү хөтөлбөр, төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээний хэрэгжилтийн дүнг жил бүрийн I улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид даалгасугай.
4. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын болон орон нутгийн төсвийн төсөлд тусгах, санхүүгийн бусад эх үүсвэрийг ашиглах замаар санхүүжүүлж байхыг Сангийн сайд С.Баярцогт, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
Текст томруулах
A
A
A
