A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр

Дугаар 126

Улаанбаатар хот

ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ (Өрх бүрт шуудан)

Шуудангийн тухай хуулийн 7.1.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Өрх бүрт шуудан" хөтөлбөрийг хавсралт ёсоор баталсугай.

2. "Өрх бүрт шуудан" хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороотой хамтран боловсруулж зохих журмын дагуу батлуулан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын дарга Ж.Бат-Эрдэнэд даалгасугай.

3. Хөтөлбөрт тусгагдсан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, тухайн жилийн төсвийн төсөлд тусгах, хувийн хөрөнгө оруулалтыг татан оролцуулах, хандивлагч орон, олон улсын банк, санхүүгийн байгууллагын зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэх арга хэмжээ авч, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд С.Баярцогт, Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын дарга Ж.Бат-Эрдэнэ, Харилцаа холбооны зохицуулах хороо (Б.Болдбаатар)-нд үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.ХҮРЭЛБААТАР