- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТӨВ БАЙГУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2014-4-4-ний 112-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТӨВ БАЙГУУЛАХ ТУХАЙ
/ЗГ-ын 2014-4-4-ний 112-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
2011 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 8
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Хүүхдийн асуудал хариуцсан байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтын асуудлыг цэгцлэх хүртэлх хугацаанд орон гэргүй, хараа хяналтгүй хүүхдийг байршуулан хооллох, хувцаслах, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх, амьдрах ухаанд сургах чиг үүрэг бүхий "Хүүхэд хамгааллын төв" байгуулсугай.
2. Хүүхэд хамгааллын төвийн бүтэц, дүрэм, орон тооны дээд хязгаарыг батлан мөрдүүлж, удирдлагыг томилон ажиллуулахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандид даалгасугай.
3. Хүүхэд хамгааллын төвийн үйл ажиллагааны зардлыг төсвөөс санхүүжүүлэхийг Сангийн сайд С.Баярцогтод зөвшөөрсүгэй.
Текст томруулах
A
A
A
