A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр

Дугаар 308

Улаанбаатар хот

ХЭЛЭЛЦЭЭР БАТЛАХ ТУХАЙ (Украин-соёлын салбарт)

Олон улсын гэрээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

2011 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Украин Улсын Киев хотод гарын үсэг зурсан "Соёлын салбарт хамтран ажиллах тухай" Монгол Улсын Засгийн газар, Украин Улсын сайд нарын Танхим хоорондын хэлэлцээрийг баталсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.ОТГОНБАЯР