- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ (Авто замын)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2011 оны 8 дугаар сарын 24-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 258
ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ (Авто замын)
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Авто замын салбарын чадавхийг бэхжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг хавсралт ёсоор баталсугай.
2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг батлан, хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгад, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг авто замын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний жил бүрийн төсвийн багцад тусгаж байхыг Сангийн сайд С.Баярцогтод тус тус үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.БАТТУЛГА
Текст томруулах
A
A
A
