- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХҮҮХЭД ХАМГААЛЛЫГ БЭХЖҮҮЛЭХ СТРАТЕГИ(2011-2015 ОН) ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2011 оны 12 дугаар сарын 6-ны өдөр
Дугаар 347
Улаанбаатар хот
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫГ БЭХЖҮҮЛЭХ СТРАТЕГИ(2011-2015 ОН) ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ
Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Хүүхэд хамгааллыг бэхжүүлэх стратеги (2011-2015 он) төлөвлөгөөг хавсралт ёсоор баталсугай.
2. Хүүхэд хамгааллыг бэхжүүлэх стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд М.Энхболдод даалгасугай.
3. Стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын болон орон нутгийн төсөвт тусгаж, олон улсын байгууллага, хандивлагчдын зээл, тусламжаар хэрэгжих хөтөлбөр, төслийн үйл ажиллагаатай уялдуулан шийдвэрлэж байхыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
4. Стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийг жил бүрийн 5 дугаар сард тайлагнаж байхыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Монгол Улсын Шадар сайд М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
