A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 2 дугаар сарын 8-ны өдөр

Дугаар 37

Улаанбаатар хот

ХУРДАН МОРИНЫ БҮСИЙН УРАЛДААНЫ 2012 ОНЫ ХУВААРИЙГ ТОГТООХ ТУХАЙ

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8.3, Монголын морин спорт, уяачдын холбооноос ирүүлсэн саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Дүнжингарав-2012" Төвийн бүсийн хаврын уралдааныг 2012 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Төв аймагт, Говийн бүсийн хаврын уралдааныг 2012 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Өмнөговь аймагт, Зүүн бүсийн зуны уралдааныг Сүхбаатар аймагт, Баруун бүсийн зуны уралдааныг Баян-Өлгий аймагт, Говийн бүсийн зуны уралдааныг Дундговь аймагт, Төвийн бүсийн зуны уралдааныг Төв аймагт 2012 оны 7 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд тус тус зохион байгуулсугай.

2. Дээр дурдсан хурдан морьдын уралдааныг тогтоосон хугацаанд Монголын хурдан морины уралдааны дүрмийн дагуу зохион байгуулахыг холбогдох аймаг болон нийслэлийн Засаг дарга, Монголын морин спорт, уяачдын холбоонд тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Монгол Улсын Шадар сайд М.ЭНХБОЛД