A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 5 дугаар сарын 23-ны өдөр

Дугаар 175

Улаанбаатар хот

ХЯНАЛТЫН ИТГЭМЖЛЭГДСЭН ЛАБОРАТОРИУДЫГ НЭГТГЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.3.2 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Стандартчилал, хэмжил зүйн газрын орон нутаг дахь хүнс, эрүүл ахуй, нян судлал, ургамлын үр, хорио цээрийн лабораториудыг тухайн аймгийн Мэргэжлийн хяналтын газрын харьяанд шилжүүлсүгэй.

2. Хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуй, эм биобэлдмэл, ургамлын үр, хорио цээр, хөдөлмөрийн нөхцөлийн хяналтын итгэмжлэгдсэн лабораторийн нэгдсэн сүлжээг хавсралт ёсоор баталсугай.

(Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2022 оны 5 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

3. Стандартчилал, хэмжил зүйн газрын хүнс, эрүүл ахуй, нян судлал, ургамлын үр, хорио цээрийн лабораториудын байр болон багаж, тоног төхөөрөмж, эд хөрөнгийг балансаас баланст шилжүүлэх ажлыг 2012 оны II улиралд багтаан зохион байгуулж, лабораториудын хөрөнгө оруулалтын арга хэмжээ, цалингийн санг 2013 оноос эхлэн төсөвт тусган үе шаттайгаар хэрэгжүүлэхийг Монгол Улсын Шадар сайд М.Энхболд, Сангийн сайд Д.Хаянхярваа, аймаг, нийслэлийн Засаг дарга, Төрийн өмчийн хороо (Б.Заяабал)-нд тус тус үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Монгол Улсын Шадар сайд М.ЭНХБОЛД